No one owes you anything~But give your helping hand

Temuulen Laynwooss
1 min readJan 16, 2021

Албатай юм уу? Энэ үг сүүлийн үед муухай биш юм шиг санагдах болсон.

Бидний туучилж яваа нийгэм гэдэг зүйл дэм дэмэндээ амьдрахгүй бол болдоггүй гэж үү? Тусла, гэхдээ заавал биш.

Таньд тусламж хэрэгтэй болсон үед хэн нэгнээс тусламж гуйх нь зөв зүйл. Харин албатай юм шиг байх нь буруу (Хэнд ч тодорхой хэрэг). Нөгөө хүнд ч тэр, хэрвээ боломж нь байгаа бол тусламжийн гараа сунгахад юу нь болохгүй байх билээ. Тийм дээ, ямар албатай биш, үгүй л бол үгүй шүү дээ. Ямар хүнтэй харьцаж байгаа болохоос автомат машины ногоон товчыг дарж байгаа биш.

Бүх зүйл мөнхийн сайхан байх албагүй. Танд байгаа зүйл хэзээ ч байхгүй болж болно. Хэрвээ та юу ч үгүй боллоо гэж төсөөлөхөд, таныг сайн явахад налсан нөхөр чинь нүүрээ бууруулж ч мэднэ. Тэр үед яах вэ? Та тэр хүндээ мөнгө зээлээгүй, аминд нь ороогүй л бол албатай биш гээд л хаяад явна. Миний санаа бол хэн ч хэнд ч өргүй болохоор хэн нэгний тусламжгүйгээр өөрийгөө аваад явах сэтгэл зүй, чадвартай байх хэрэгтэй. Мэдээж хүнд туслах нь зөв зүйл. Гэхдээ хэнийг хэн гэх вэ дээ, хүнээс гарах тийм, үгүй хоёрыг удирдаж чадахгүйгээс хойш.

--

--

Temuulen Laynwooss
0 Followers

no writing?, no understanding. no explanation?, no honesty